EPL улирлын тоглолт дуусаад жаахан гунигтай байна, дараа жилийн наадам даанч хол байна даа гэж. За тэгээд шинэ улирал эхэлтэл блог дээрээ баахан кино оруулахаар шийдлээ. Эхний ээлжинд Марадона, Зидан, Батистута, Дэвид Бэкхэм, Стивен Жеррард, Тэрри Анри, Кристиан Роналдо гэх мэт дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн түүх намтрыг өгүүлэх баримтат болон уран сайхны кинонуудыг оруулахаар шийдлээ. Хөлбөмбөгчийн үнэнч хөгжөөн дэмжигч эрхэм андууд зун хөлбөмбөгөө санахаараа миний блогоор зочилж байгаарай.
Марадона гэдэг нэрийг магадгүй дэлхий дээр хамгийн олон хүн мэддэг байж ч магадгүй. Буэнес Айрес хотын ядуусын дүүрэгт өсч бойжсон Аргентин улсын үндэсний баатар хөлбөмбөгийн амьд домог тэрээр толгой эргэм өндөр амжилтын эзэн болж нэр алдарт умбаж үзсэн. Мөн тэрээр хар тамхинд орж хөлбөмбөгийн ертөнцөөс харамсалтайгаар хагацах эмгэнэлт хувь тавилантай нэгэн билээ. Түүнтэй танилцсан түүх маань 1986 оноос эхтэй, тэр жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг болон түүний шигшээ багийг дэмжин найзтайгаа бооцоо тавьж ялж байлаа. Тэр цагаас хойш энэхүү агуу тамирчны оролцсон тэмцээн бүрийг үзэхийг хичээж түүнийг шүтэж амьдарч ирсэн юм. Миний хувьд хөлбөмбөг гээч агуу спортод дурлаж сонирхож эхэлснээс хойших хамгийн агуу тамирчин бол Марадона билээ. Энэ үгийг хэлэх сая сая түүний хөгжөөн дэмжигчид байгаа нь тодорхой. Английн шилдэг хөлбөмбөгчин Стивен Жеррард хүртэл энэ үгийг хэлж байхыг та бүхэн энэ блогт тавигдах түүний киноноос үзэх болно.
За ингээд та бүхэнд зориулаад энэхүү агуу хөлбөмбөгчний бодит амьдралаас сэдэвлэсэн "Бурхны гар" хэмээх уран сайхны киног зориулж байна. Дажгүй чанартай бичлэг оруулсан тул fullscreen болгож байгаад үзээрэй, дараа нь сэтгэгдлээ мартуузай !


2 сэтгэгдэл:
Баярлалаа. Их гоё блог байна. Нэг гуйлт байна.Тавих киноныхоо татах хаягуудыг нь цуг тавибал их зүгээр байна. Торрент ч юмуу рафидшарэ гэх мэт
rapidshare дээр тавьж болно. Rapid дээр upload хийх гэж бөөн ажил болохоор бүх киног тавих хэцүү учир хүссэнийг чинь л тавьж өгье
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа...