Liverpool багт одоо ганцхан лигийнхээ аваргын төлөө тулалдахаас өөр сонголт үлдээгүй билээ. Мөн МанЮ-д дарамт болон түүнтэй өрсөлдөх хамгийн боломжтой нь Liverpool юм. МанЮ-гийн хувьд тоглолт нь сүүлийн үед нэг л болж өгөхгүй байгаа тул Liverpool-н дарамтыг улам илүү мэдэрч оноо алдвал манай Чэлси түрүүлэх боломж бас нэмэгдэж ирэх тул Liverpool-г дэмжин энэ тоглолтыг үзвээ.
Гэтэл Аршавин-ы ачаар миний хүсэл талаар болов. Liverpool-н хаалганд нэг тоглолтонд 4 гоол хийж, үнэхээр чадварлаг тоглогч гэдгээ бүгдийн өмнө зарлан тунхаглав. Үнэндээ Аршавин ирснээс хойш Арсеналын тоглолт илт сайжирч, тоглолтыг нь үзэх хүсэл төрүүлээд байгаа юм даа. Гэхдээ манай Челсигийн эрс Аршавин ч, Арсенал ч олигтой хөдөлж чадаагүй гэхээр Челси ч сайн байна шүү.

0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа...