Челси 2 - 1 Арсенал
Тоглолтын 1-р үед Арсенал бага зэрэг илүүрхэж тоглоод 18-р минутад гоол хийлээ. Гэвч манай Челси нэг гоол алдаж сураагүй юм биш нэхээд хийчих тул нэг их сэтгэлээр унасангүй. Ингээд 15 минутын дараа Арсеналын хаалгыг Malouda мялааж тоог тэнцүүллээ. За тэгээд хэсэг хугацааанд 2 баг баахан унтаа тоглолт хийлээ. Аль аль нь нэг их хичээхгүй байх шиг санагдлаа, магадгүй Аваргуудын лигийн финалд таарчих магадлалтай тул чухал хөзрүүдээ гаргахгүйгээр хүчээ нөөж тоглоо биз дээ.
Тоглолтын 84 дэх минутад ДРОГБА тоглолтын эцсийн цэгийг тавьж бид илүү шүү гэдгийг Арсеналд хэлж өглөө. ДРОГБА ийм л байдаг даа, эргэн ирсэн ДРОГБА сайн байна шүү. Энэ тоглолтоос харахад Аваргуудын Лигийн финалд таарвал Челси ялах нь бараг тодорхой юм байна даа. Баярлаж буйгаа илэрхийлээд дараах бичлэгийг тавьчихлаа. Челсигийн фэн, Арсеналын фэн 2 халз үзлээ шүү. Би ч бас дутахгүй баярлажийнаа. Маргааш ManU vs Everton тоглоод хэн хожсон нь Чэлситэй 5-р сарын 30-нд цомын төлөө тоглоно.
GO GO CHELSEA !!!


0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа...