Гуусыг зүгээр ч нэг шидтэн гэж нэрлээгүй юм байна. Үнэхээр ГУУС ирснээс хойш Чэлсигийн тоглолт бусад багуудаас илт ялгарч байна, ялангуяа тактикийн хувьд бүгдээс илүү байсаар л ирлээ. Өнөөдрийн тоглолт ч мөн адил, хэрэв ГУУС хамгаалахаар шийдсэн бол яаж хамгаалж чаддагийг харуулсан тоглолт боллоо. Барселона бол шилдгийн шилдэг 3 довтлогчтой тоглодог өнөөдрийн байдлаар хамгийн ширүүн довтолгоотой баг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамгийн ширүүн довтолгоонтой багийг ч зогсоох хамгаалалт Чэлсид байна гэдгийг энэ тоглолт харуулж өглөө.
Энэ тоглолт Барселонагийн илт давамгайлал дунд явагдсан, гэхдээ Челси анхнаасаа хамгаалах зорилготой гарч ирсэн тул Барселона л довтлох нь тодорхой. Өмнөх жилийн аваргуудын лигийн энэ шатны тоглолтонд Манчестер Юнайтед Барсагийн талбай дээр хуурай тэнцээ хийж байсныг Чэлси давтлаа, мөн тэд талбай дээрээ бүтэн жил байнга гоолтой тоглож байсныг Чэлси л зогсоолоо.
Ямар ч байсан ГУУС-ын эхний зорилго биеллээ, тэд тэнцэж чадлаа. Мөн Барселонагийн чухал тоглогч Puyol-г дараагийн тоглолтыг өнжүүлж чадлаа. Гүүрэн дээрээ Челси шал өөр тоглолт үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнөөдөр 1 довтлогчтой тоглосон бол дараа 3 довтлогчоо гаргаад бөмбөгдөөд өгөөрэй, GO GO CHELSEA !!!






0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа...