Би анх 1986 онд алдарт Марадона ид гялалзаж байх үеэс л хөлбөмбөг гээч спортыг шимтэн сонирхож, хөгжөөн дэмжиж иржээ. 1986 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентиний шигшээ багийг дэмжиж, тэднийг түрүүлнэ хэмээн найзтайгаа бооцоо тавьж ялж байлаа. Ингээд бодохоор 20 гаруй жилийн туршид хөл бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч, бишрэн шүтэгч байжээ. Өөрийн хөгжөөн дэмждэг шигшээ баг болон клубуудын уран гоё тоглолт, гоолууд, хөлбөмбөгийн гайхамшигтай мөчүүдийг мартахгүй үүрд хадгалж байхын тулд энэхүү блогийг нээлээ.
Миний дэмждэг шигшээ баг : Аргентиний шигшээ
Үзэх дуртай шигшээ багууд : Англи, Герман, Франц
Миний дэмждэг клуб : Chelsea
Үзэх дуртай клубууд : Liverpool, Arsenal, Barcelona, AC Milan


0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа...